МХХТ-ийн тархац өргөжих тусам дэлхийн улс орнуудын засгийн газрууд МХХТ-ийг ашиглан олон нийтэд хүргэх үйлчилгээг сайжруулах цахим засаглалын төлөвлөгөө, төслүүдийг олноор хэрэгжүүлж байгаа билээ. Зарим газруудад засгийн газрын санхүүгийн ба техникийн боломжууд хязгаарлагдмал байдаг нь цахим засаглалын үр өгөөжийг хүн болгонд хүргэх засгийн газрын чадамжинд бэрхшээл учруулдаг. Гэхдээ төрийн үйлчилгээг боломжийн өртгөөр илүү өргөн хүрээнд хүргэх төрийн хариуцлагыг биелүүлэх боломжийг бүрдүүлж болохуйц их хэмжээний санхүүгийн ба мэдлэг туршлагын нөөц байдаг байна. Энэхүү модульд МХХТХ-ийн санхүүжилтийн хувилбарууд ба цахим засаглалын төслүүдийн талаар танилцуулах болно. Төр - хувийн хэвшлийн түншлэл нь хөгжиж буй орнуудад МХХТ-д суурилсан үйлчилгээ ба цахим засаглалын санаачилгуудыг санхүүжүүлэхэд ашиглаж болох хувилбар гэдгийг онцгойлон тайлбарласан болно.