Засгийн газрууд ХМХТ нь зөвхөн МХТ-ын үйлдвэрлэл эсвэл эдийн засгийн зах зээлийг хөгжүүлэх бус эдийн засаг, нийгэм, мөн түүнчлэн улс төрийн өсөлт хөгжлийг үүсгэхэд МХТ-г ашиглах тал дээр төвлөрч эхэлсэн. Ялангуяа засгийн газрууд янз бүрийн салбарууд, түүн дотроо бодлого тодорхойлох, зохицуулалтын орчинг бүрдүүлэх, үндсэн дэд бүтцэд хандах, МХТ-ын үндсэн мэргэжлийн хөгжлийг хурдасгах, зохистой агуулгыг хөгжүүлэх, хөгжилд зориулж МХТ-г хэрэглэх, сүүлийн үеийн шийдэлд хүрэхийн тулд дэвшилттэй МХТ-ын судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих тал дээр ХМХТ-ын бодлогыг хөгжүүлэхээр хүлээж байна. Энэ модул ХМХТ-ыг дэмжих үндэсний бодлого, стратеги, суурь бүтцийн онцлог шинжийн талаар чухал мэдээлэл өгөх зорилгоор ХМХТ-ын бодлого боловсруулах болон засаглал дээр үндэслэсэн. ХМХТ-ын бодлого, засаглалын асуудлуудыг хэлэлцэхээс гадна, засгийн газрууд хэрхэн өөрсдийн хөгжил дэвшил, харьцуулсан үзүүлэлтүүд нь бусад улс орнуудтай зэрэгцүүлэхэд хэр зэрэг дэвшилттэй байна гэдгийг тооцоолох боломжийг харуулна.