Academy Module 8 in Mongolian on "Хөгжлийн төлөө МХХТ-ийг ашиглах үйл ажиллагаагны санхүүжүүлэх хувилбарууд"
МХХТ-ийн тархац өргөжих тусам дэлхийн улс орнуудын засгийн газрууд МХХТ-ийг ашиглан олон нийтэд хүргэх үйлчилгээг сайжруулах цахим засаглалын төлөвлөгөө, төслүүдийг олноор хэрэгжүүлж байгаа билээ. Зарим газруудад засгийн газрын санхүүгийн ба техникийн боломжууд хязгаарлагдмал байдаг нь цахим засаглалын үр өгөөжийг хүн болгонд хүргэх засгийн газрын чадамжинд бэрхшээл учруулдаг. Гэхдээ төрийн үйлчилгээг боломжийн өртгөөр илүү өргөн хүрээнд хүргэх төрийн хариуцлагыг биелүүлэх боломжийг бүрдүүлж болохуйц их хэмжээний санхүүгийн ба мэдлэг туршлагын нөөц байдаг байна.